The Last Guardian An Extraordinary Story

Жирийн нэг art book бол биш

The Last Guardian: An Extraordinary Story тоосны хамгаалалтгүй байх үед.
2016 он видео тоглоомын хувьд яах аргагүй удаан хүлээсэн том гурван тоглоом зах зээлд гарсан билээ. Хамгийн нууцлаг тоглоом нь мэдээж The Last Guardian. Doom ямар ч асуудалгүй хөгжүүлэгдэж, энэ гурваас Final Fantasy 15 хамгийн удаан хээлээ тээсэн төсөл болж зөвхөн хөгжүүлэлтийн тухай бичсэн бүр бүхэл бүтэн Wikipedia хуудас бий болжээ.
Хамгийн хачирхалтай зүйл болсон нь энэ гурван тоглоом гурвуулаа амжилттай гарч бүгд гайхалтай тоглоом билээ. Олон жилийн дараа ч хүмүүс ярьсаар байх болов уу. Гэхдээ Trico-гын түүх илүү онцгой содон юм.
The Last Guardian дээр хөгжүүлэгчдийн баг 2007 оноос ажиллаж эхлэн 2009 онд Sony албан ёсоор зарласан. Хэдий тийм боловч The Last Guardian тоглоомын хөгжүүлэлт яг юу болж байгаа талаар компани дотор ажиллаж байгаа хүмүүсээс өөр хэн ч мэдэхгүй байлаа. Яагаад гэвэл Sony-гийн удирдлагууд хөгжүүлэлт зогссон гэх мэт будлиантай мэдэгдэл хийн ямар нэгэн үйл явцын мэдээлэл хийгээгүй.
“The Last Guardian дээр ямар ч байсан өөр замаар ажиллана гэж шийдээд - олон жилийн өмнөөс бодож төлөвлөж байснаа хэрэгжүүлэх боломж гарсан” гэж Future Press-н нэгэн э-шуудандаа дурджээ. Германы Ханбург хотноо төвтэй хэвлэлийн компани The Last Guardian: An Extraordinary Story энэхүү номон дээр ажиллан энэ оны 6-р сард худалдаанд гарсан.
Миний дуртай Future Press хэвлэлийн газар өдийг хүртэл тоглоомын хөтөч ном гаргаж байсан бөгөөд энэ удаа бидний хайртай тоглоомны дизайнер арай өөр тусгай ном гаргахыг хүсжээ.



The Last Guardian тоглоомны маань ертөнцийг дээрээс харуулсан газрын зураг. Өнгө өнгийн давхарга нь тоглоомны өөр өөр үе хэсгүүдийг илтгэнэ.

Гараар зурсан Trico концепц зураг.

Хүү Trico хоёрын зурмал зураг.

Ном тоглоомтойгоо адилхан урт удаан хугацааны төсөл байсан

An Extraordinary Story ном маань The Last Guardian тоглоомтой адил удаан хугацаанд бүтээгдсэн. Future Press тоглоом E3 2009 дээр танилцуулагдсаны дараа Sony-тай холбогдож Last Guardian-н ямар нэгэн номон дээр хамтран ажиллах хүсэлтээ илгээжээ.
Future Press-н хамт олон хэлэхдээ “Ico болон Shadow of the Colossus-н үнэнч фен бөгөөд Fumito Ueda-саны дараагийн ямар ч тоглоомны номыг бүтээнэ гэсэн зорилттой байсан.”
Анх The Last Guardian тоглоомыг Sony зарлахдаа Playstation 3 дээр 2011 онд гаргахаар төлөвлөсөн байсан. Гэвч 2011 оныхоо сүүлээр Ueda-сан Sony компанийг орхиж freelance гэрээт ажилчинаар тоглоомоо дуусгасан билээ. 2009 онд зарлагдсанаасаа хойш нам гүм байж байгаад The Last Guardian зургаан жилийн дараа буюу 2015 E3-аар дахин Sony 2016 онд Playstation 4 дээр гаргахаар болсоноо зарласан.
Энэ удаан хугацаанд Sony хийгээд Future Press хоорондоо харилцаатай л байж иржээ. Sony The Last Guardian-г 2015 онд буцан амь оруулахад Future Press-н зүгээс An Extraordinary Story танилцуулж Ueda-сан болон Sony-гийн зүгээс ногоон гэрлээр номоо гаргах замдаа шулууджээ. Анх ном маань 2017 оны хоёрдугаар сар дараа нь дөрөвдүгээр сард тэгээд нэг юм зурагдугаар сарын 16нд нээлтээ хийсэн юм.
Танил харагдаж байна уу? Их олон удаа харсан байх даа.
Fumito Ueda-саны дараагийн тоглоомны номыг бүтээнэ гэж сэтгэл шулуудчихсан байсан
Ueda-сан болон хөгжүүлэгч багийхан.

Тоглоомын хөгжүүлэлтийн талаар биш цадиг ном болох нь

Future Press-н концепц ном нь хагас тоглоомны хөтөч, art book, хөгжүүлэлтийн замналыг харуулах зорилготой байжээ. Хэдий тийм боловч зохиолчид анхаарлаа хөгжүүлэлтийн явцад хандуулахаас илүү нөгөө хоёр элементэд хандуулжээ. Уншигчид, хүмүүс хэрхэн хөгжүүлэлт явагдсан талаар илүү сонирхож байгааг ойлгосон ч зохиолчид нь яагаад хөгжүүлэлт удсан талаар сонирхоогүй аж.
Future Press дурьдахдаа “Ном маань хөгжүүлэлтийн явцыг янз бүрээр хүргэсэн бөгөөд гол зорилго нь яагаад хөгжүүлэлт удааширсан шалтгааныг хайх биш” гэжээ. “Бидний зорилго бол номыг гар зургуудаар, хөгжилтэй явдлууд тоглоомын талаар гүн ойлголтоор дүүргэх юм.”
Мөн манай Sony “адислаж” зөвшөөрөл өгсөн бүтээл ном болохоор мэргэжлийн сэтгүүл зүйн ур чадвар шаардсан Master of Doom ном шиг болоогүй нь тодорхой. Future Press An Extraordinary Story хөгжүүлэлтийн талаарх хэрхэн Sony-н Japan Studio-той Ueda-саны GenDesign-дах баг хоорондоо уялдаатай ажиллаж байгаа нь гарна шүү. Гэхдээ хэрхэн тоглоом бий болсон яагаад бариандаа орох гэж арав орчим жил болсон талаар олж уншихгүй ч The Last Guardian тоглоомны талаар л илүү түлхүү бичжээ. Харамсалтай хэдий ч өөр газраас тэр талаар олж унших хэрэг гарах нь дээ.
Тоглоомны зааврын дараах хэсэгт хөгжүүлэгчдийн cutscene нэг бүрчлэн хийсэн өрнөх хөтөлбөрийн зураг.

An Extraordinary Story Ueda-саны өмнө хийсэн — Ico (2001)

Shadow of the Colossus (2005) — хэрхэн The Last Guardian болон өөр хоорондоо холбогдож байгаа талаар бичжээ.
Future Press-н хэлсэнчлэн тоглоомын талаар ярилцах олон зүйл бий. The Last Guardian тоглоом маань сэтгэл хөдөлгөм жаал хүү болон түүний дижиталаар бүтсэн жинхэнэ зэрлэг амьтан ТВ-н дэлгэцэнд амь орсон мэт шувуу-муур-нохой хоорондын түүх юм. Мөнхүү тоглоом маань зах хязгааргүй ээдрээтэй оньс бүхий үргэлжилсэн гайхал төрүүлэм сэтгэл гижигдсэн ертөнцид өрнөнө.
Хэвлэлийн газрын өмнөх номнуудтай адил An Extraordinary Story ном The Last Guardian бүрэн хөтөч болж чадна. Trico-н дуртай гэрэлтдэг торхнуудыг олох, Playstation Network-н бүх Trophy-г хэрхэн авах бүх мэдээлэл бий. FAQ хэсэг зөвхөн багахан хэсгийг эзлэх бөгөөд өмнө харж байсан тоглоомны хөтөч номноос тэс ондоо юм.
Future Press зүгээр нэг энгийн заавартай ном гаргахаас илүүтэй хөгжүүлэгчтэй хамтарч The Last Guardian судлал бүтээжээ. Номын зохиогчид Токио дах GenDesign студид 2016 оны арваннэгдүгээр сард хэд хоногоор зочилжээ. Зочлохдоо тоглоомыг хөгжүүлэгчдээ болон Japan Studio-нхонтой хамт бүрэн тоглож дуусгасан байна.
Номын ихэнх хэсгийг буюу 38-211 хуудсанд The Last Guardian тоглоомын хураангуйлан тайлбар тэмдэглэгээ хийсэн зааврын хэсэг эзлэнэ. Гэхдээ GameFAQ-н заавартай ямар ч ижил юм байхгүй. Номноос энэ тэндгүй тоглоомны талаарх илүү нарийн ойлголт хөгжүүлэгчдийн санал сэтгэгдэлийг уншиж болно. Мөн хэрхэн бүтсэн талаарх гар зураг, концепц зургийг хуудас бүрээс харна. Хамгийн гайхалтай нь зургууд нь магадгүй тоглоомын ертөнцийн газрын зургууд байх. GenDesign зөвхөн энэхүү номонд зориулж тусгайлан хэрхэн газрууд давхаргууд бүрэлдэж байгааг бүх талаас нарийн бодож тааруулж нийлүүлсэнд байж болох юм.
Future Press “Бид ч гэсэн номыг онцгой болгож байгаа зүйлсийг нэг гэж бодож байна” гэжээ.
Номын сүүлийн хэсэгт Ueda-сантай хийсэн ярилцлага бий.

 

GenDesign студи дээр Future Press-нхэн тоглож байх явцдаа хөгжүүлэгчдийн санал сэтгэгдэл дуу хураагуурт бичиж аван An Extraordinary Story номынхоо эх материал болгон ашиглажээ. Номын зохиогчид Ueda-сантай ажил амьдралынх нь талаар ярилцаж номынхоо сүүлийн хэсэгт оруулжээ. Future Press-н зохиолчдын багийг ахлан тоглоомын сэтгүүлч инди тоглоомыг дэмжигч Nick Suttner ажиллажээ. Энэхүү зохиолч 2015 онд Boss Fight Books - Shadow of the Colossus тоглоомын бүрэн дүн шинжилгээ хийсэн ном гаргаж байжээ.
Future Press-нхэн 20 гаруй цагийн нэвтрүүлэг ярилцлага хийж, 296 хуудастай The Last Guardian: An Extraordinary Story номондоо олон өгүүллэг, зураг баримтуудыг багтаажээ. Зарим нэгэн зургийг энэхүү докдоо оруулсан байгаа. 
“Бидний зорилго бол номыг уншсаны дараа дахин тоглоомоо эхлүүлэн Trico-той хамт нууцлаг гайхалтай ертөнцөөр дахин аялуулах юм.”

Ole Hunter

No comments:

Post a Comment

Instagram