The Art of the Uncharted Trilogy


Uncharted цуврал болон зургийн урлагт дуртай юм болохоор энэ ном миний хувьд заавал авах номны тоонд байсан.
 
Uncharted магадгүй, яахын аргагүй хамгийн сайн өөртөө татаж уусгамаар дүрүүд газар орны видео тоглоомны зураг, концепц зурагтайдаа орох байх шүү. Гол дүрүүд бүгд сэтгэлд хоногшиж үлдэхээр сэтгэл татам нүдэнд дулаахан харагддаг. Тоглоомны газар орон, орчин бол дуу алдуулж, ам ангаймаар үнэхээр гайхалтай. 
 
The Art of the Uncharted Trilogy ном нь эхний гурван тоглоомын дүрүүд, орчны дизайныг багтаасан хатуу хавтастай нүд булаам зургуудаар дүүрэн 192 хуудастай юм. Анх удаа тоглоомоо тоглож байсан нь дахиад урлагийн бүтээл болсон зургуудаа хараад шууд санаанд бууж байна шүү. Тухайн үед хараад мэл гайхаж цэл хөхөрч байсан нь одоо ч хэвээрээ.
 
Сонирхолтой зүйл ажиглагдсан нь эхний тоглоомын Uncharted зураг комик, зурагт номын хэв маяг өнгө аясаар бүтсэн зураасан зурагтай юм байна. Uncharterd 2-оос эхлээд зургийн хэв маяг илүү бодит реализм тал уруугаа болж иржээ. Та бүгд гол дүрүүдийн дизайн нэгээс гуравдугаар тоглоом хүртэл хэрхэн хувьсан өөрчлөгдөж байгааг бэлхнээ харж болно. Газар орон, орчны зургууд хүртэл илүү нарийн болжээ.
 
Номын сул тал бол мэдээж олон зураг багтааж чадаагүй явдал юм. 192 хуудас ном гурвын гурван тоглоомын зургийг багтаасан гэхээр нэг тоглоомонд 60 гаруй л хуудас ноогдож байна. The Art of Uncharted 2: Among Thieves ном л гэхэд дангааараа 272 хуудастай шүү дээ. Тэгэхээр олон урлагийн бүтээл ороогүй үлдсэн нь тодорхой юм. Нэгдүгээр болон гуравдугаар тоглоомноос олон олон зураг, бүтээл ороогүй гэхээр төсөөлөхөд ч бэрх байна шүү. Бүгд орсон бол бүр илүү гайхалтай ном болох байлаа.
 
Зөвхөн Uncharted 2 зориулсан artbook гаргасан болохоор энэхүү номонд ихэнх бүтээл, зургууд давхацсан аль хэдийн үзчихсэн зургууд оржээ.
 
Uncharted цувралд хайртай видео тоглоомын зургийн урлагт, артад дуртай фенүүд бол мэдээж авахад харамсахгүй ном шүү. Илүү их олон гоё зургууд орсон ч болоосой.
 















Ole Hunter

No comments:

Post a Comment

Instagram