The Art of Naughty Dog


Naughty Dog Дэггүй Нохой студитэй хамгийн анх Crash Bandicoot цувралаар танилцаж байжээ. Номноос харахад уг студи маань видео тоглоомын ертөнцөд хөл тавиад аль хэдийн 34 жилийг ардаа үджээ.
The Art of Naughty Dog ном нь студийн хөгжлийн явцыг үзүүлэхээс гадна өнгөрсөн үеийг санагдуулам арт ном болжээ. Анх 1984 онд Jam Software нэртэйгээр байгуулагдаж байсан бөгөөд Naughty Dog нэрээ 1989 онд авчээ.


 
Энэхүү хатуу хавтастай 184 хуудастай ном өдийг хүртэл (Uncharted 4 багтаагүй) хөгжүүлж эрхлэн гаргасан тоглоомуудынхаа концепц зургаар дүүргэжээ. Ихэнх зургууд өмнө хаана ч хэвлэгдэж байгаагүй дүрүүд, газар орон орчны ялангуяа хуучны тоглоомууд болох Crash Bandicoot, Jak and Daxter харж болно. Мөн түүнчлэн алдартай цуврал Uncharted болон The Last of Us тоглоомуудын урлагийн бүтээл зургууд багтжээ.
Ном Andrew Gavin Jason Rubin нар хэрхэн компаниа үүсгэн байгуулж 1984 оноос 1996 оны хооронд хэрхэн ажиллаж байсан дурсамжуудаа хуваалцсанаар эхэлж байна. Хоёр үүсгэн байгуулагчид маань мөн өөрсдийн хэрхэн тоглоомоо хөгжүүлдэг байсан, өөрсдийн итгэл үнэмшлээ болон компаниасаа явах болсон талаараа дурьджээ. Тэд анх Apple II компьютер дээр тоглоомоо хөгжүүлдэг байжээ.
Дараагийн номын бүлэг бол 1996-1999 онд гарч байсан Crash Bandicoot цувралын талаарх юм. Энэнхүү франчайзд Crash Bandicoot 1, 2, 3 болон Crash Team Racing-г л багтжээ. Өөр олон цуврал гарсан ч Naughty Dog хөгжүүлээгүй юм.


Crash Bandicoot цувралын дараагаар 2001-2005 оны хооронд Naughty Dog студи маань Jak and Daxter цуврал дээр ажиллажээ. Тоглоомын өнгө аяс, дүрүүдийн өөрчлөлт эхлээд хүүхэлдэйн маягтай байснаа илүү боловсорсон нас биед гүйцсэн болж иржээ. Олон сайхан хараа булаам дүрүүдийн дизайныг оруулж өгчээ.




2007 оноос хойш бидэнд Uncharted цуврал болон The Last of Us-г авчирчээ. 54 хуудас л энэ хоёр тоглоомонд оногдсон бөгөөд тусдаа гаргасан зөвхөн тоглоом нэг бүрийн The Art of Uncharted 2 болон The Art of The Last of Us арт номуудыг яахан гүйцэх билээ. Миний хувьд Naughty Dog-н хамгийн сайн урлагийн бүтээл болсон зургууд энэ хоёр тоглоомных шүү. Хэрэв номыг худалдаж аваагүй бол бусад бүх номыг худалдаж авмаар санагдуултал хорхой хөдөлгөнө шүү. Студийн нэрийн хуудас болсон орчин тойрны өнгөлөг эрээн мяраан өнгө аяс нь Crash Bandicoot цувралын үеэс эхлэлээ тавьжээ.






Дараагийн номын бүлэг хөгжүүлэгдээгүй төслүүдийн зургуудыг цуглуулжээ. Жишээ нь Jak 4 болон нэр нь үл мэдэгдэх sci-fi тоглоом. Мөн Uncharted 4 тоглоомын газар орон орчны 6 хуудас зургаар тийзь хийгээд авчээ.



Номын сүүлийн бүлэг фенүүдийн зураг артуудыг оруулж өгчээ. Зарим зураг нь үнэхээр гайхалтай ялангуяа бүтэн нүүр, хоёр хуудас болсон зургууд янзтай шүү. Фенүүд өөрийн өнгө аясаар тоглоомыг ойлгож илэрхийлж байгаа нь гайхалтай биш гэж үү.

Номын муу, сул тал гэвэл тоглоомуудынхаа талаар илүү дэлгэрэнгүй бичих байсан юм болов уу? Франчайз бүр зөвхөн хоёрхон хуудас л тексттэй байсан шүү. Гэхдээ бүх зургийн тайлбар оруулж өгсөн нь таалагдсан. Би олон юм хүсэж байж магадгүй л дээ гэхдээ 34 жил болчихсон компани илүү их зүйлсээ бичмээр санагдсан даа.

Naughty Dog студийн фенүүдэд бол яахын аргагүй сайн ном болон гарчээ. Зургууд мэдээж янзтай.

Crash Bandicoot болон Jak and Daxter цувралууд нэг их тийм сонирхолыг тань татахгүй байвал Uncharted ба The Last of Us-н тусдаа гаргасан арт номыг авч болно шүү. The Art of the Uncharted Trilogy 240 хуудастай номын танилуулгыг бас бичсэн байгаа. Сонирхож үзээрэй залуус аа.

Ole Hunter

No comments:

Post a Comment

Instagram