The Art of Dead Space


The Art of Dead Space бол жихүүдэс хүргэм тоглоомын цувралын гайхалтай концепц art book юм. Ном 192 хуудастай, номын чимэг болсон matte гадартай хатуу хавтастай.
 
Ном бүх гарсан гурван тоглоомын зургийг цуглуулжээ. 192 хуудастай номонд гурван тоглоомны бүх зургийг багтаах боломжгүй болохоор олон тооны зураг ороогүй нь дамжиггүй. Номыг үзэх явцдаа энийг ч, тэрийг ч илүү их оруулах ёстой байсан юм даа гэж бодож байв. Гэхдээ байж болох хамгийн сайн ном болсон шүү.
 
Бүх хуудас нарийвчилсан дүрүүдийн, мангасуудын, техник машин, сансрын хөлөг, эргэн тойрон газар орны концепц зургийг тод томруунаар үзүүлсэн. Номонд Isaac, Ishimura, Machinery (бүх багаж хэрэгсэл, техник), Marker, Necromоrph-ууд, Sprawl, New Horizon колони, Tau Volantis-н зургууд багтжээ.
 
Будгаар зурсан, будсан өнгөтэй зургууд бол хараа булаам. Мангасуудын дизайн ам ангайлгам. Номыг үзэхэд Dead Space тоглоомын ертөнцийн жихүүдэс, хүйт даасан мангас амьтдыг мэдрэх шиг л болно. Олон хуудсанд энд-чинь-одоо-чөтгөр-нь-тохиолдоо-вэ гэх дотоод заслийн зургууд, сөнөж буй сансрын станцууд мөн аймшгийн газруудыг олж харах болно. Зургийн найруулга бол айдас төрүүлэм хэр нь өөртөө татсан сэдлийг утгаар нь харагдуулж, мэдрүүлж өгчээ.
 
Энэхүү sci-fi, мангасны дизайнаар дагнасан видео тоглоомын artbook нь яг л Dead Space цувралын фенүүдэд зориулжээ. Худалдаж авахыг шууд л зөвлөнө.
 













Ole Hunter

No comments:

Post a Comment

Instagram