BLAME! Vol.1 Master Edition Review

Blame! 1Blame! 1 by Tsutomu Nihei

My rating: 5 of 5 stars


Front Cover

Би Нихэй Цүтомү-саны орчин орон байдлын дүрслэл, зургийн арга барилын фен билээ.
Энэхүү манга дахин хэвлэгдсэнд үнэхээр олзуурхсан. Японд хэвлэгдсэн Master Edition-г олж авч чадаагүй юм. Манга-н хуудас их зузаан сайн цаастай. Vertical Comics-т энэ хуучин цувралд дахин нэг амьдрал бэлэглэсэнд талархлаа.

Номын хэвлэлт төсөөлсөнөөс их том хэмжээтэй учир газар орон орчин байдлыг илүү тодоор харахад дөхөм болсон. Барилга байгууламж бүтэн хуудас дүүргэн хязгааргүй үргэлжлэж байгаа ч юм шиг. Харилцан яриа бараг байхгүй нь ч илүү их мэдэрхэд нөлөөлсөн байх.

Жаахан шүүмж гэвэл орчуулга дээр л байна. Tokypop-оос Vertical зөвхөн зургийн эрхийг л авсан бололтой. Орчуулгыг нь дахин шинээр хийсэн нь шууд харагдана. Жишээ нь гол дүр Killy-н нэр Kyrii (Японоор "ki-ri-i" нь "Killy" болно "ky" гэсэн япон үсэг байхгүй) болсон байна. Authority => Administration гэх мэт. Tokyopop-оос илүү нуршуу орчуулгатай санагдлаа. Мөн хараалын үгсийг англи хараалаар сольж бичжээ. Харин Cibo-н нэр Cibo хэвээр байналээ. Мэдээж зохиол ижил ч орчуулга өөр болохоор шинэ мэдрэмж төрүүлсэн шүү. Сонгосон фонт шрифт нь Comic Sans-аас өөр фонт сонгосон нь таалагдсан.

Өөр бас нэг онцгүй зүйл нь алдарт "DON" (Япон) "BLAM"-г зүгээр л "BANG" гэж орчуулсан нь байлаа.


Манга-нд Робот, мангас, био-механик, технологи мөн асар их цус гарна. The Matrix, Alien(s), HR Giger гэх мэт кинонд дуртай бол BLAME! таалагдах нь гарцаагүй шүү.


Inside Cover
Back Cover
Comparison



View all my reviews

Ole Hunter

No comments:

Post a Comment

Instagram