The Art of Uncharted 2: Among Thieves



Ballistic Publishing -ийн Art of the Game цувралын хамгийн анхны бөгөөд үнэхээр гайхалтай ном юм. Playstation 3 төдийгүй бүх console дээрх хамгийн сайн тоглоомуудын нэг Uncharted 2: Among Thieves  дээр сэдэвлэсэн болохор өөр юу хэлэх вэ.
Минийх зөөлөн хавтастай хувилбар нь юм. Арьсан хавтастай Special Edition цуглуулагчдад зориулсан Limited Folio Edition хувилбарууд бий. Ballistic Publishing компаний вэб хуудаснаас худалдан авч болно.
Энэ номыг авахдаа их догдолсон, анх нээж үзэхдээ бүр ч илүү. Энэхүү ном их зузаан 272 хуудастай, гялтгар шохойн цаастай. Номноос дүрүүдийн, орчны, кино зураг авалтын, анимэшн, тусгай эффектийн концепц зургуудыг үзэж болно.  Дөрөвний нэгийг дүрүүд, орчин, зохиолын холбогдолтой зургууд эзлэнэ.
Миний анхаарлыг гойд татсан зүйл бол зургуудын деталь нарийвчилсан жижиг хэсгүүдийг тод томруун үзүүлжээ. Толгойн Zbrush баримлаас адал явдлаас нүүрэн дээр тогтсон шороо тоос, шарх сорив, үрчлээ бүрийг харж болно. Үзэсгэлэнтэй байгуулалтыг (мэргэжлийн хэллэг) зураг бүрээс олж харна. Жишээ нь ууланд байх хийдийн нар салхинд иддэгсэн хана, хувцасны материалаас харж болно. Энэ номонд  дурлах  ганц шалтгаан нь текстур ч юмуу.
Дүрийн зохиомж (эскиз) хэсэгт будгийн ажил, томруулсан бие болон нүүрний  3н хэмжээст загварууд багтжээ. 3н хэмжээст загвар моделиуд  үнэхээр нарийн хийгдсэн. Өөрөөр хэлбэл  Lazarevic дээр ажилласан байдлаас харж болно. Энэ нь дээр ажилласан уран бүтээлч, загвар үлгэр хийгчэд энэ салбартаа тэргүүлэгчид нь байх.
Номонд үзүүлсэн орчин тойрны зургууд их гоёмсог. Халуун орны ой ширэнг, уул нуруу, Балбын дайны талбар, тосгод, дугана, хийд, Шамбал болон тоглоом дээр гардаг бусад газрууд орно. Өнгө будаг, гэрэлтүүлэг, байгуулалт дээр үнэхээр сайн ажиллажээ. Бодит юм шиг зурсан зарим нэг давхрагийг яаж, ямар их хугацаа зарцуулж зурсан юм болоо гэмээр бүтээлүүд их олон тааралдана.  Номонд орсон ихэнх бүтээлүүдийг шууд жаазалж аваад хананд өлөгмөөр санагдсан шүү. Уран бүтээлчдийн зургийн санаа, концепц тайлбар бүрийг хуудас болгоноос уншиж болно.
Энэ ном хэвлэмэл адал явдлаар дүүрэн аялал гэсэн үг. Уран бүтээлчдийн хэрхэн хөлс хүчээ шавхан ажилласаныг хараад "уншаад" тэдний хөдөлмөр тоглоомыг үнэлж, илүү ихээр хүндлэх сэтгэл төрүүлнэ.
Санал болгохгүй байхын аргагүй ном. Таны тоглоомыг тоглож үзээгүй нь хамаагүй. Тоглоом ч үгүй тоглоомыг заавал сонирхож үзээрэй.
Гарчигийн хуудас

Танил зураг.

Уран бүтээлчдийн зургийн талаарх сэтгэгдэл.

Chloe Frazer дүрийн концепц зургууд.
Elena Fisher дүрийн концепц зургууд.

Lazarevic дүрийн санаа концепц зургууд.

Зарим цэргийн төрлүүд.

Guardian дүрийн зохиомж.

Халуухан Elena.

Nathan Drake болон түүний Zbrush клонууд.

Миний дээр бичсэн 3н хэмжээст загвар.
37000 мянган полигоноос бүтсэн бөгөөд зөвхөн толгой нь гэхэд 13000.

Галт тэрэгний сүйрлийн өрнөх хөтөлбөр.

Их гоё автобус дайны улмаас сүйджээ.

Балбын дайны талбарын орчны зургууд.

Хөшөөний концепц зургууд.

Тосгонд олж харах байшин барилга, хэрэгслийн зургууд.

Хийдийн уран зураг.

Шамбалын орны концепц зураг.

Wire frame текстур.

Зарим нэг кино зураг авалт.

Ole Hunter

No comments:

Post a Comment

Instagram