The Art of God of War III

God of War III бол 2010 оны хамгийн агуу (epic) тоглоом байх аа. Домогт тоглоомноос гайхамшигт зураг л гарна.
The Art of God of War III  Ballistic Publishing -аас эрхлэн гаргасан Art of the Game цувралын хоёрдах бүтээл юм. Минийх зөөлөн хавтастай хувилбар hardcore цуглуулагчдад зориулсан арьсан гадартай, гоё чимэглэлийн нэмэлт зүйлстэй Special edition болон Folio edition хувилбарууд бий.Үнэндээ би hardcore хорхойтон ч надад энэ хувалбарууд авах мөнгө байхгүй. :^P
Энэ номонд дүрүүдийн судалгаа, 3н хэмжээст загварууд, орчны, уран сайхны болон өрнөх хөтөлбөрийн зургууд багтсан. Номыг анх үзээд төрсөн сэтгэгдэл хэдий зургууд амь ороод хөдлөхгүй ч төдий хэмжээгээр илүү гүн гүнзгий, утга илэрхийлж буй ч юм шиг.
Концепц зургууд бол үнэхээр ер бусын. Номонд багтсан зургууд үзэсгэлэнтэй хийгээд гойд үзэмжтэй. Тоглоомонд орсон, орж чадаагүй зовлон шаналал амссан Хэйдс-ийн нүүрнээс (баримал мөн амьлуулсан), Крэйтос-ын шүд,  Т поз авсан Gorgon Serpent-ын шулуун болгосон могойн үс,  халуухан тачаангүй бүсгүйчүүд Poseidon-ы Гүнж Афродита нар, эсвэл зүгээр тэдний зангирсан булчин шөрмөс, амьтдын гэдэс дотроос харж болно.
Бүх л зүйлийг тод томруулж харахыг хүсэх ч дэлгэцэн дээр асар богино хугацаанд болоод өнгөрөх үзэгдлүүдийг өндөр нягтаршилтайгаар олж үзэж байгаа нь үнэхээр алтан боломж юм. Зохиомж дизайн үнэхээр гайхалтай. Зургуудыг үзсэнээс хойш аль дүр нь дуртай дүр билээ гэдгээ ч мэдэхээ байсан шүү.
Тоглоомны тодорхой уур амьсгал бүрдүүлсэн орчны зургууд номын нэлээд хэсгийг эзлэнэ. Гайхамшигт газруудын концепц үеийн зургуудыг тоглоомонд гарах үеийнхтэй харьцуулан харж болно. Сүр жавхлант Олимп хот, Хэйдсийн тамын орон, Хэркулисийн дэвжээ, Лабиринт гэх мэт бүгдийг л харж болно. Үнэхээр зөвхөн авьяастай уран бүтээлчид л туурвиж чадах гайхамшгийн орон гэмээр.
Тоглоомны BluRay нэмэлт хэсэгт ороогүй мэдээлэл, санал сэтгэгдлийг энэхүү номноос уншиж болно. Тоглоомны зургийн ажил, найруулга, зургууд хосгүй. Яриангүй сайн ном болохоор заавал авахыг санал болгож байна.

Зарим нэг өрнөх хөтөлбөр.

Зар сурталчилгаанд зориулсан нүүр зургууд.

Крэйтос харуул, Посэдоны эсрэг.

Хэйдс, миний дуртай дүрүүдийн нэг.

Крэйтосыг хүссэн газарт нь хүргэж өгдөг Харпи.
Олимп Лэгионар, Олимп Хамгаалагч, Уур хилэн хувилбар, Олимп Уур хилэн

Тоглоомонд орж чадаагүй Бэрсэркэрийн хувилбарууд.

Хэйдсийн Zbrush загвар, дуулганд доторх гал бол янзтай.

Миний дуртай дайснуудын нэг Минатавр, Центавр хоёр.
Zbrush загварууд. Булчинг нь сайн хараарай.

Cyclops Enforcer Саиклопсийн хувилбарууд.
Эв хавгүй хийгээд аймаар.

Шулуун үстэй Gorgon Serpent.

Олноор хөнөөх зэвсэгүүд.

Тамын орны уран зургууд.


Хэрмэсийг хөөдөг үеийн Олимп хотын байршилууд.

Хэркулисийн дэвжээ.

Олимп ордоны тодорх зохиомж. Ийм засалтай буудал байвал ч...

Ole Hunter

No comments:

Post a Comment

Instagram