Pixiv Girls Collection 2011


Pixiv -т олон шинэ уран бүтээлчид орж ирсэнээр, Pixiv Girls Collection -д орох өрсөлдөөн улам ширүүсч бүтээлийн чанар улам чангарсан байна. Уран бүтээлчдэд Pixiv Girls Collection 2011  д шалгарах нь хатуухан даваа ч өрсөлдөөний дүнд миний худалдаж авсан дундаас хамгийн нүд булаам нь болжээ.



Pixiv Girls Collection 2011 нь A4 хэмжээтэй 162 хуудастай юм. Номонд бүтээлүүд бүтэн буюу хагас хуудас дүүрэн хэвлэсэн нь илүү тод үзэх боломж олгожээ. Хавтасны зургийг Fuji Choko (藤ちょこ) зурсан бөгөөд эхний нүүрэнд гарчиггүй дахин үзүүлсэн байна.  Урьд жилийн адил арын хуудаст Sousou -н зурсан гар зургийг оруулж өгчээ.




Номонд хэд хэдэн сэдвээр төрөлжүүлсэн боловч тэмдэглэгээ тодорхой бус, ялгарч өгөхгүй байв. Бүтээлүүд харин өөр өөрийн сэдэвтээ яг тав таарсан сайн ялгарч байлаа. Гэвч сэдэв төрөл бол стандарт болсон зүйлс дурьдвал: эх шинэ дүрүүд, sailor дүрэмт хувцастай, maids (шивэгчин, зарц бүсгүй), амьтны чихтэй гэх мэт.




Уран бүтээлчдийн мэдээллийг энэ цувралаас олоход илүү хялбар болжээ. Ямар шинэ уран бүтээлчид төрөн гарч байгааг тэр бүр мэдээд байх боломжгүй ч, энэ түүвэрт doujinshi талбарт ордоггүй, мэдэхгүй их олон шинэ хүмүүс байв. Урьд жилийнхийг бодвол энэ жилийнхэд харж явж байсан уран бүтээлчид түлхүү багтжээ. Дээрх зургийн эзэд moc, Hanabana Tsubomi, SK, Rabbiter, Airi мөн Wacchi.



Saitom-ын  Jewelic Princess Girls зориулсан хавтасны зураг багтсан хийгээд Туулай жилд зориулсан ToMo -н зураг ч оржээ. Мотоциклтой сурагч охины эзэн уран бүтээлч бол Joiхотын бараа харан зогсох охин бол BEEK-н бүтээл юм.



Concept Art хэсэг 80-р хуудсаас эхэлж байгаа ч хуучний концепц, ойлголт санааны зургийг олж харахгүй. Харин концепц дээр суурилсан уран бүтээлүүдийг олж харах болно. Олонх нь Pixiv Grand Prix, Pixiv Fantasia IV-V, Guitar Girls г.м олон уралдаан тэмцээнд оролцсон бүтээлүүд байлаа. ShiitakeGrand Prix-д оролцсон бүтээл,  рок сурагч охин нь Mekarauroko-нх юм.


Ole Hunter

No comments:

Post a Comment

Instagram