Killzone 3: Collector's Edition Guide



Цуглуулагчийн хэвлэл энгийн хэвлэлээс онцгойрох зүйл нь хатуу хавтас, концепц зураг лавлах хавчуургатайгаараа ялгаатай юм. Цуглуулагчийн хувилбар нь 416 хуудастай.
Заавар хэдий дэлгэрэнгүй ч тоглоом маань өөрөө шугаман (linear) тоглолттой мөн, гаран дээр Дээш сумыг (D-pad Up) дарахад хааш явахыг зааж өгнө. Зарим тоглоомууд open-world задгай ертөнц, sandbox тодорхой оноож өгсөн хязгаартай ертөнцөд юу хүссэнээ хийж болохоор хөгжүүлэгдсэн байдаг. Тийм боловч энэхүү гарын авлага автоматаар тоглоом ахихад авдаггүй trophies-г авахад их хэрэгтэй юм.
Ном зузаан болсоны нэг шалтгаан нь multiplayer юм. Зөвхөн multiplayer-т л зориулж гарсан гэмээр сайн бичжээ.  Галзуу FPS тоглогчдын мэдэхийг хүсдэг бүхий л зүйлийг багтаасан нь  - цол зэрэг, XP, тоо баримт үзүүлэлтүүд юм. Тоглогчийн төрөл (Engineer, Assault г.м.) бүрийг чадвар, зэвсэг хэрэгсэл, тоглоомны хэлбэр (Туг булаалдах, Deathmatch г.м.) бүрт зориулан нарийн шинжилсэн. Хэрэв Killzone -ны шинэхэн тоглогч бол энэ хэсэг тоглогчийн дүрүүдийг мэдэж авахад туслана.
Multiplayer-ын 8 газар оронг (олуулаа тоглох боломжтой map) бүгдийг багтаажээ. Газрын зургууд сансраас авсан, схем зураг гэсэн хоёр төрөл бий. Зураг дээр хаана төрөх (Тоглоомны хэллэг) байрлалууд, зэр зэвсгийн хайрцаг, их бууны цамхаг, бууны байршлыг зааж өгчээ. Тоглоомны төрөл бүрт зориулсан стратегийг нэг бүрчлэн зурж өгсөн байна.
Номын сүүл хэсэгт гоёмсог концепц зургууд байх бөгөөд Killzone-ны зохиол, бүтээх үйл явцаас хуваалцсан хөгжүүлэгчтэй хийсэн ярилцлагууд мөн багтсан байна.
Сүүлийн хуудсанд Future Press вэб хуудсанд бүртгүүлэн чадвар зэвсэг нээхэд зориулсан 3 Unlock Points авах кодыг бичиж өгчээ. Их юм биш ч надад бол иймэрхүү нэмэлт зүйлс таалагддаг.
Гарын авлага маш хэрэгцээтэй дэлгэрэнгүй бичигдсэн. Энэ номноос Multiplayer тоглогчид илүүтэй хожно.

Campaign (үндсэн зохиол) зааврын зүйчлэл.

Зааврын хэсэг, spoiler-гүй.

Сансраас авсан газрын зураг.

3н хэмжээст газрын зураг.

Зэвсгийн судлал.

Техник хэрэгслийн судлал.

Дайснуудын судлал

Тоглогчийн төрлийн судлал

Авч болох trophy, цол, тэмдгийн жагсаалт.

Томруулсан multiplayer map.

Тактикийн байрлалуудыг зааж өгчээ.

Сансрын зургаас схемчилсэн зураг нь илүү ойлгомжтой.

Killzone 3 зургууд

Ерөнхий зураач Jan-Bart van Beek -ын ярилцлага.

Газрын техник хэрэгслийн концепц зургууд.

Мека (Mecha) шиг роботууд.

Helghast

Техник хэрэгсэл, зэвсгүүд.

Ole Hunter

No comments:

Post a Comment

Instagram