God of War III Limited Edition Strategy Guide


Хэрэв та тоглоомыг тоглож үзсэн бол тийм ч ярвигтай тоглоом биш гэдгийг анзаарч гадарлах болно. Зааваргүй тоглоомыг дуусгах ч боломжтой.

Гарын авлагад spoiler-дуулахыг хүсэхгүй бол зааврыг уншилгүйгээр зөвхөн газрын зургийг хараад ч тоглож болно. Бүх газрын зураг цуглуулах боломжтой эд зүйлсийг үзүүлсэн нь Gorgon Eyes, Phoenix Feather, Minotaur Horn, бурхадын эрдэнэс (зарим бурхад эд зүйлсээ хаа хамаагүй шидэж байх юмаа) юм.  Зааврийн хажуугаар Грекийн домог, дүрүүдийн үүх түүхийг олж үзэж болох бөгөөд бидний мэдэх түүх, домогоос зөрүүтэй.

Энэ гарын авлагын хэрэг нь зэвсэг, цуглуулах эд юмс, challenge, trophy авахад гарах юм. Жишээ нь бүх зэвсгүүдийн комбо хийх товчны дараалал, хүч г.м зүйлсийг мэдэж авсанаар тоглоомын явцад цагтай уралдах, алдаа гаргахаас (график нь хэт тансаг болохоор заримдаа хаана юу болоод байгааг, дэлгэцэнд гарсан зааврыг анзаарах сөхөөгүй болдог :^P) сэргийлж чадсан.  Тоглоомын зохиолыг дуусгасаны дараа Challenges of Olympus нээгдэж, шалгуурдыг давах, trophies цуглуулах андаа гарна.  Шалгууруудыг хэрхэн давах, ялахаа мэдэхгүй байгаа бол энэ гарын авлага үнэн ч нөхөр тань байх болно.

Тусгай хэвлэл нь нэмэлт зургийн хэсэгтэй бөгөөд үнэхээр янзтай гоё (ярианы лайтай). Дараагийн блогоос илүү дэлгэрэнгүй уншаарай. The Art of God Of War III.  Мөн чулуун бараар хэвлэсэн дөрвөн зургийн нэг бий. Яагаад бүгдийг өгч болоогүй юм бол?
Энэхүү гарын авлагын сул тал нь яг арилжааны, олон тоогоор хэвлэдэг сэтгүүлүүдийн зөөлөн, нимгэн цаастай, чанар нь их муу. Тусгай хэвлэлд зориулсан шохоотой цас биш байсанд их сэтгэл гонсойсон. Домогт (EPIC) тоглоомонд нийцсэн л гарын авлага болжээ. Зөвхөн тоглоомноос өөр илүү ихийг хүссэн гэймерүүдэд санал болгож болохоор гарын авлага юм.


















Ole Hunter

No comments:

Post a Comment

Instagram