Final Fantasy XIII: The Official Complete Guide (Collector's Edition)

Шүүмж бичие гэж бодсонгүй номон доторхыг танилцуулах зорилгоор бичив. Энэ нь collector's edition буюу цуглуулагчдад зориулсан хэвлэл бөгөөд тодорхой тоогоор хэвлэдэг хувилбар юм. 210000 ширхэг хэвлэжээ. Минийх 153502 дугаартай байна. Хэрэв та одоо энэ блогийг уншаад авах хүсэл сонирхол төрсөн бол олдохгүй бүр асар үнэтэй л худалдаж авах болов уу. Мөн зөөлөн хавтастай түүхийн товчоонгүй, тоглоомны агшингүй (screenshot) хувилбар бий.

Анх удаа сөхөж үзээд төрсөн сэтгэгдэл бол их зузаан 272 хуудастай бөгөөд сайн чанарын шохоон цаастай. Зургууд нь нягтаршил өндөртэй, ихэнх нь тоглоомны агшинг буулгасан. Арт хэсэггүй, түүхийн товчоон мөн тоглоомны агшинтайн нь арт-тай дөхөж очно.
Энэхүү хөтөч ном Англи болон бусад хэлээр хэвлэгдсэн.














Ole Hunter

No comments:

Post a Comment

Instagram