Deus Ex: Human Revolution Collector's Edition Guide


Future Press -нх The Deus Ex: Human Revolution гарын авлагыг хэвлэсэн бөгөөд өөрсдийн бүхнийг багтаах шаардлагад, стандартаа бүрэн хангажээ. Гарын авлага үеүүдийг хэрхэн давах, зэвсэг тоглогчоо хэрхэн хөгжүүлэх, газрын зураг, нэмэлт даалгаврууд мөн дайснаа хэрхэн дарах г.м тоглоомны бүхий л зүйлийг хамаржээ.
Заавар
Заавар Stealth, Stealth Combat, Combat гэсэн 3 янзаар явж болно. Их дэлгэрэнгүй бичигдсэн учир хаа нэг газар гацахад тус болно. Дахин нэмэлт тоглолт хийхэд заавар тус болно. Жишээ нь эхний удаа дан Combat тулаан хийж тоглосон бол дараагийн удаа нууц байдалд хэнийг ч хороохгүйгээр тоглох г.м.
Хэрэв та Spoiler-дуулахыг хүсдэггүй зөвхөн яах учраа олохоо байсан үедээ л заавар ашигладаг хүн бол  би танд "Optional Exploration", нэмэлт даалгаврууд,  trophies (цом) хэсгийг уншихыг санал болгож байна. Эхний ажиллагааны үед барьцааны хүмүүсийг суллах даалгавартай байсан харин би гарын авлагаа нэг бүрчлэн харан яг яах ёстойг уншсаар бүх барьцааны хүмүүсийг аврахаа мартан, алагдаад дууссан. :^p
Газрын зураг
Газрын зураг гайхалтай өөрийн гэсэн үүргээ гүйцэтгэнэ. Нэгт эд юмс, агааржуулах хоолой, компьютер, хамгаалалтын удирдах самбарын бүх байршлыг харуулсан схем зурагтай. Эд цөм spoiler-гүй газрын зургууд юм. Хайрцаганд нуугдан эд зүйлийг баригдалгүйгээр цуглуулах боломжтой.
Дараа нь аль замаар явбал дөт вэ гэсэн зааварчилгаа газрын зураг бий. Бүх хамгаалалтын удирдах самбарын нууц дугаартай газрын зураг нь их тус болно шүү.
Тоглоомонд газрын зураг дээр жагсаасан шиг бүх эд юмс байхгүй байв. Магадгүй тодорхой нөхцөлийг ханган давсаны дараа дахин тоглоход нээгддэг эд юмс байх. Ном дээр дурьдаагүй байсан уу, би анзаараагүй өнгөрөөсөн байх.
Хөгжүүлэлт сайжруулалт
Аль төрлийн хэлбэрээр тоглосоноос хамгийн их XP (Experience Point) цугларах нь шалтгаална. Зааварт нэг нэгэнгүй бичигдсэн. Нэмэлт зүйлсийг тодорхой тайлбарласан хийгээд  хэрхэн оновчтой сайжруулах, хөгжүүлэхийг зааж өгсөн. Мөн зэвсгүүдийг хэрхэн сайжруулах, давуу болон сул талууд аль үед хэрэглэвэл зохимжтой, тийм дайсны үед илүү үйлчилгээтэй г.м бүхий л баримт тоон үзүүлэлтээр харуулсан.
Нэмэлт даалгаврууд
Заавартай адил бүгд газрын зураг агуулсан. Мөн хэрхэн энэ нэмэлт даалгавруудыг олж авах, биелүүлэх мэдээллүүд бий.
Тусгай хэсэг
Тусгай хэсэгт дүрүүдийн мэдээлэл, зохиолын товчоон, achievement (XBOX360) trophy (PS3) хэрхэн авах заавар, зэвсэг наймаалагчдын байршил, нөөц бүртгэлүүд багтсан. Наймаачдын ямар зэвсэг наймаалдаг мэдээлэл тус хүргэнэ шүү.
Нэмэлт 32 хуудас зургийн хэсэг
Энэ хэсэгт концепц зургууд, тоглоом хөгжүүлэгчдийн сонирхолтой ярилцлага багтсан. Уран бүтээлчид  тоглоом дах буу хэрэгсэлийг бүтээхийн тулд жинхэнэ буугаар буудаж үзсэн нь гэдэг үнэхээр сонирхол татсан. Зургууд их аятайхан байсан хэдий ч эздийнх нь нэрсийг дурьдаагүй байлаа. Бүгдийг ерөнхий зураач (art director) зурсан гэдэгт нэг л итгэхгүй байна.
Үнэ
Цуглуулагчийн хэвлэл, энгийн хэвлэл хоёрын хооронд үнийн их ялгаа бий. Amazon US вэб хуудсанд цуглуулагчийн хувилбар энгийн хэвлэлээсээ 2 дахин илүү үнэтэй байх жишээтэй. Нэмэлт 32 хуудас зургийн хэсэг, номын хавчуурга, хатуу хавтастайгаараа ялгаатай.
Хэрэв та 32 хуудас зургууд хэрэггүй бол энгийн хэвлэлийг авсан ч болно.
Дүгнэлт
Тоглоомын талаар бүхий л зүйлийг нэг бүрчлэн мэдмээр байвал шууд худалдаж авахыг санал болгох байна. Олон удаа тоглох төлөвлөгөөтэй байгаа бол үнэхээр хэрэгтэй гарын авлага болно.

Future Press - дараагийн хэвлэсэн гарын авлага бол Dark Souls. Аль хэдийн худалдан авсан :^D.

PS3, XBOX360, PC платформуудаар гарсан

Хөгжүүлэх арга замууд

Зэвсэг хэрэглэлийн тайлбар

Нууцаар ажиллах, тулааны Х.О (AI) тайлбар

Дайснуудаа хэрхэн дарах зөвлөмжүүд

Заавар (Walkthrough)

Эд юмс, компьютер, хамгаалалтын удирдлагын
самбарын байршил заасан схем зураг

Аль замаар явбал оновчтойг заасан газрын зураг

Нэмэлт даалгаврууд

Trophy хэрхэн нээх, зураг дээрх бол тоглоомын
туршид газар хэвтэж байгаа ebook болгоныг цуглуулах

Зургийн хэсэг, хөгжүүлэгчтэй хийсэн ярилцлага,
дүрүүдийн, орчны концепц зургууд





Ole Hunter

No comments:

Post a Comment

Instagram