BioShock 2 Official Strategy Guide Special Edition


Big Daddies энэ номонд юу орсоныг мэдэхийг хүсэж байгаа биз дээ? BioShock 2 Тусгай Хэвлэл нь 208 хуудастай, хатуу хавтас нь сайн чанарын гялтгар цаастай. Brady-ынхан нүүр дүүрэн тексттэй, уйтгартай гарын авлагыг бодвол удиртгал хэсэг, харагдах байдлыг их сайн хийжээ. Бүх баазыг яаж давах арга барил, зөвлөгөө, зэвсэгүүдээ хэрхэн сайжруулах болон дуун өдрийн тэмдэглэлийн байршилийг нэг нэгэнгүй багтаажээ. 

Ном 80аад оны хошин хэлбэрээр бичигдсэн бөгөөд Monopoly-рхуу төрлийн зурагтай. Энэхүү блогийг уншиж байгаа эрхэмүүд ихэнх мэдэх байх иймэрхүү алдартай, түгээмэл тоглоомын гарын авлага интернэтэд үнэгүй байдаг. Тийм ч учраас "collector" "special editions" гэх хувилбарууд илүү ихийг агуулна.

BioShock 2 тусгай хэвлэл нь энэ шалгуурт нийцэж байгаа хэдий ч бусад гарын авлагуудыг бодвол өнгө будгийн хувьд жаахан тааруу. Бичлэгийн хэлбэр нь бусад гарын авлагыг бодвол хөнгөн хийгээд хошин өнгө аясаар бичигдсэн.
Уйдаахааргүй хангалттай зураг хөрөгтэй ч тоглоомны тусгай хувилбарт багтсан art book зурагтай харьцуулах юм биш. Арын хуудаснаас концепц зураг олж үзнэ гэж саналтгүй. Номонд багтсан зургууд маш сайн нягтралшилтайд нь талархал илэрхийлэе. Маш дэлгэрэнгүй дур булаам гарын авлага болжээ. Хэрэв Brady "гарчиг" хэсгийг хуудас бүрийн баруун гар талд оруулж өгсөн бол хуудас хооронд шилжих, хэсэг бүрийг эрж олоход амар болох байлаа.









Ole Hunter

No comments:

Post a Comment

Instagram