Assassin's Creed 2 Collector's Edition: Prima Official Game Guide



Энэхүү гарын авлага нь тоглоомыг бүрэн дүүрэн болгож байна. Тансаг зурагтай хатуу хавтас, 224 хуудас бүхий бүрэн өнгөт гялгар бус цаастай. Гаднах шинжээс илүү доторх агуулгатай нь танилцацгаая.
Гарын авлага сайн бүтэцлэгдсэн маш тодорхой, бүхий л тоглоомны гарын авлагын гол чанар (зарим нь авах юмгүй байдаг). Хуудас бүрийн ирмэгт жижиг гарчгийг оруулж өгсөн нь унших зүйлээ хайж олох, номын хэсэг бүрт шилжихэд хялбар болгож өгчээ.
Мэдээж номын гол зүйл бол тоглоомын алхам бүрийн заваарчилгаа, хэрэгцээтэй газрын зургууд, нууц байршлууд мөн жижиг тоглоом, оньсогыг хэрхэн шийдэх г.м уншигчаас шаардах бүгдийг багтаажээ. Гарын авлага  гол дүр болох Desmond цаг тооллын дарааллаар амьдрах memory sequence бүрээр хэсэг болгон хуваагдсан.
Энэ ном яг юугаараа collector's edition буюу цуглуулагчийн хэвлэл болж байгаа вэ гэвэл дараах 3 зүйлийг дурдая.

Ерөнхий Танилцуулга
Хэрэв Assassin's Creed 2 -ын фанат хойрхойтон бол заавал авах, байх ёстой гарын авлагуудын нэг. Тоглоомыг бүрэн төгс болгож байгаа хийгээд, тоглоом, гарын авлагыг авсанаар нэг багц цуглууллагатай болж байна. Хуудас бүрт үзэсгэлэнтэй зургууд орсон, жишээ нь Ezio Auditore -ын зэвсэг, хувцас хэрэглэлээс аваад байгалийн тогтоц, Renaissance (Сэргэн Мандалт)-үеийн Италын хотын үзэмжийг сонирхож болно.
“Хэлэлцүүлэг”
Зөвхөн тоглоомын талаарх санал шүүмж гэхээс илүү Assassin’s Creed I Assassin’s Creed II түүхийн товчоон юм. Тоглоомонд багтсан нэгж бүрийг тайлбарласан гэхэд болно. Ямар нэгж хэсэг юуг илэрхийлж буй зохиолд хэрхэн холбогдож нөлөөлж буйг харна. Хэрэв тоглогч тоглоомонд ороод дурласан бол тоглоомынхоо талаар илүүг ихийг, ертөнцдөө баатартайгаа цуг амьдарч, олон олон асуултыг асуухыг хүсдэг байх. Тийм ч болохоор бусад гарын авлагуудыг бодвол энэхүү номонд бүх асуултандаа хариу авч чадсан. PiggyBack -ын эрхлэн гаргасан гарын авлагууд энэ шаардлагыг минь хангадаг.
Бонус зургууд
Сүүлийн 2 хэсэг хөгжүүлэгчдийн тоглоомынхоо талаарх санал сэтгэгдлийг багтаажээ. Тоглоомын гол цөм болсон хот, байгалийн тогтоцын концепц зургуудыг энэ хэсэгээс харж болно. Тоглоомын талаар илүү ихийг, 100% дуусгахыг хүссэн, хорхойтнуудад үнэхээр санал болгох номуудыг нэг юм.
Нэмэлт хачир, тайлбар зураггүй энгийн хэвлэл бий. Цуглуулагчийн хувилбарт мөнгө зарсандаа харамсахгүй шүү.

Бүх газрын зургийг багтаасан дэлгэмэл.

Гахайм зургууд номын турш алмайруулна.


Тоглоомын график дүрслэл үнэхээр үзэсгэлэнтэй.

Зэвсэгийн хөтөч.



Тоглоомоо хурдан ахиулах эсвэл төөрсөн тохиолдолд
газрын зураг тоглоомны туршид хань болно.

Үнэний оньсого тайлал, хариу.




Гойд сайхан, сонирхол татсан урлагын бүтээлүүд.

Ole Hunter

No comments:

Post a Comment

Instagram