Pixiv Girls Collection 2010


pixiv-girls-collection-2010-44
Art book ингэж тодорхойлох нь хачин ч Pixiv Girls Collection 2010 маш хөгжилтэй ном юм. Эргүүлж үзэхэд таатай, өөрийн таашаадаг урлагийн бүтээлийг олон дахин харах тусам дараагийн түвшинд хүрэх илүү ихийг мэдрэх (батлан хэлэхэд энэ сэтгэл хөдлөл байнга тохиолдоно) болно. Зураачдын Pixiv хуудас уруу орж үзэж болохоос гадна тэдний бусад бүтээлийг сонирхох боломжтой. Энэ удаад art book-дээ Pixiv зураачдын ID дугаарыг нэрийн хамт зургийн тайлбар хэсэгт байршуулсан юм!

pixiv-girls-collection-2010-1 pixiv-girls-collection-2010-2

Хавтасны зураг бол SIRO-гийн бүтээл, өмнөх номуудад бүтээл нь байнга багтдаг уран бүтээлч юм. Энэхүү зураачын талаар сонирхоод үзэхэд Pixiv-ээс гадуур бүтээлээ тавьдаггүй бололтой, Pixiv нь уран бүтээлээ байршуулах эхлэл цэг хийгээд нэр төрийн хэрэг юм. Хавтасыг авахад Aki-ийн анзааралгүй өнгөрөөж болохоор хар цагаан бүтээл байна. ^^;

pixiv-girls-collection-2010-3 pixiv-girls-collection-2010-4

Өмнөх үг хэсэгт Pixiv's mission statement - Pixiv-ын зорилт art book-ын зорилгыг Япон, Англи, Солонгос Хятад хэлээр бичсэн байна. Тэдний сонирхогчид олон улсын хүмүүс байдаг гэдгийг хүлээн зөвшөөрсөн нь авууштай хийгээд дараах зүйлийг дурьдсан байна: "II номонд, Зөвхөн Япон гэлтгүй дэлхийн өнцөг булан бүрээс уран бүтээлчид бүтээлээ ирүүлж номонд багтаасан. Хэрэв хэлний бэрхшээлээс болж бидэнтэй холбоо барьж чадахгүй байгаа бол бидний бүтээл биднийг холбох нийтлэг хэл юм. Дүрслэх урлаг, зураг зурах гэдэг аз жаргалыг хамтдаа хуваалцана гэдэгт итгэж байна. Pixiv-ийг илэрхийлэх цорын ганц зүйл нь энэ юм гэдэгт бид эргэлзэхгүй байна."

pixiv-girls-collection-2010-5pixiv-girls-collection-2010-6pixiv-girls-collection-2010-7pixiv-girls-collection-2010-8pixiv-girls-collection-2010-9pixiv-girls-collection-2010-10pixiv-girls-collection-2010-11pixiv-girls-collection-2010-12pixiv-girls-collection-2010-13

Бүтээлүүдтэй танилцацгаая! Замбараагүй мэт санагдаж байв ч, зургуудыг танилцуулах тодорхой нэг дараалал бий. Art book дараах байдлаар дэд сэдвүүдэд хуваагдсан байх: анхдагч эх бүтээл (оригнал), охид, нүдний шилтэй, үйлчлэгч (maid) хувцастай, готик лоли (lolita) даашинз, усны хувцастай, Аалис гайхамшигийн оронд (үнэн шүү), Halloween, уран зөгнөлт, робот (mecha), г.м. Сэдэвүүд давхардсан ч аль нэг сэдэвт хамааралгүй зурагтай хамт байх ч харагдаж байлаа. Гэвч энэ тийм ч чухал биш ^^;

pixiv-girls-collection-2010-14pixiv-girls-collection-2010-15pixiv-girls-collection-2010-16pixiv-girls-collection-2010-17pixiv-girls-collection-2010-18pixiv-girls-collection-2010-19

Дээр дурьдсан 'Аалис гайхамшигийн оронд' сэдэвт багтах миний гайхшралыг төрүүлсэн Coffee Kizoku-гийн сэтгэл татам бүтээл. Аll-girl rock band зурсан Kajiki бүтээлүүдийг сонирхож үзлээ.  Бүх бүтээлийг сонирхож үзнэ гэдэг цаг орох хэдий ч та хүсвэл зургийн тайлбар хэсэгт буй бүтээлчдийн Pixiv холбоосоор орж үзэх боломжтой. Энэхүү бичлэг бичигдэж дуусан олонд хүрсэн ч холбоосуудыг оруулаагүй байж магад. Хэд хоногоос оруулсан байх болно. ^^

pixiv-girls-collection-2010-20pixiv-girls-collection-2010-21pixiv-girls-collection-2010-22pixiv-girls-collection-2010-23pixiv-girls-collection-2010-24pixiv-girls-collection-2010-25pixiv-girls-collection-2010-26pixiv-girls-collection-2010-27pixiv-girls-collection-2010-28

Pixiv худалдан авагчид, шүүмжлэгчдийн үгийг авсан бололтой; энэ удаад ихэнх хувийг бүтэн нүүрийн зураг эзэлж байна. Бүтэн хуудас биш бол ядаж хагасыг дүүргэсэн зургуудыг хийжээ. Нэг хуудсанд 3 хүртлэх зургийг багтаасан хуудас олон тааралдаж байсан анхны Pixiv Girls Collection-аас эрс ялгарах онцлог болж.  ID дугаарыг нэмж өгсөн нь бүр ч төгөлдөр болгосон мэт.

pixiv-girls-collection-2010-29pixiv-girls-collection-2010-30pixiv-girls-collection-2010-32pixiv-girls-collection-2010-31pixiv-girls-collection-2010-33pixiv-girls-collection-2010-34

Pixiv Girls Collection 2010 бол 162 хуудастай A4 хэмжээтэй, 157 хуудас хүртэл бүтээлүүд байршиж нөхсөн дүүргэсэн (filler) зүйлс бараг байхгүй юм. Их ч олон уран бүтээлчдийг багтааж энэ нь ч оносон байна... Доод эгнээний баруун гар талын зураг (дээрх) бол  Nardack гэх дэлхийд олон шүтэн бишрэгчтэй болоод буй Солонгосын уран бүтээлч юм.

pixiv-girls-collection-2010-35pixiv-girls-collection-2010-36pixiv-girls-collection-2010-37pixiv-girls-collection-2010-38pixiv-girls-collection-2010-39pixiv-girls-collection-2010-40

Сүүлийн Pixiv түүвэр зургууд бол дан мэргэжлийн уран бүтээлчдээс бүрдсэн байна. Kozaki Yuusuke, Koutaro, HUKE, мөн redjuice. Энэ удаагийн түүвэр шинэ хүнээр дүүрэн, цэвэр агаар бэлэглэсэн юм шиг болжээ. Миний төсөөлөл ч байж магад.

pixiv-girls-collection-2010-41pixiv-girls-collection-2010-42pixiv-girls-collection-2010-43pixiv-girls-collection-2010-45

Үлдсэн хэсэг бүтээлүүд Pixiv өдөрлөгийн сэдэвтэй жишээ нь Pixiv Fantasia III, Pixiv Kage II, Pixiv-ын mascot г.м. Хэдий сэдэвт баригдсан ч санаад ормооргүй уран бүтээлчийн авьяас чадварыг илэрхийлсэн бүтээлүүд нилээдгүй байна. Товчхондоо Pixiv Girls Collection 2010 бол маш сайн art book болжээ. Зуу зуун бүтээлийг магадгүй сая бүтээлээс шигшсэн байх. Мөн олоход хэцүү эсвэл зүгээр л олон юман дундаас сонголт хийхэд бэрх хүмүүст энэхүү Pixiv art book чиглүүлж өгөх байх аа. ^^

Ole Hunter

No comments:

Post a Comment

Instagram