DREADNOUGHT

Виржиниа Ричмонд хотын дайчдын эмнэлэгийн угаалгын газарт сувилагч Мэрси Линч цустай хутгалдан байхад Клара Бартон муу мэдээ өвөртлөсөөр орж ирэн: Түүний нөхөр олзлогдогсдын лагерьт үхсэнийг дуулгав. Дээр нь баруун эргээс ирсэн цахилгаанд завхуул (тусдаа амьдардаг) эцэг нь айхтар гэмтэж түүнтэй уулзахыг хүссэн байлаа. Миссиссиппи голын зүг Мэрси харайлгав. Тэндээс Роккийс хөндлөн голд туулах галт тэргэнд сууж хэрэв энэ цахилгаан хүрэх юм бол Вашингтон газрын шэриффтэй уулзан түүнийг Сиатлд байгаа эцэгтэй нь уулзуулахаар байлаа. 

Миссиссиппи хүрэх зам дирижаблиар нисэж, дайнд сүйдсэн хилийн мужуудаар төмөр замаар явах зовлонтой адал явдалтай аялал байв. Мэрси арайхийж нэг юм Сэйнт Лүист ирэхэд Такома орох цорын ганц галт тэрэг аймшигт Холбооны уурын хөдөлгүүрт Dreadnought явах байв. Мэрси дуртай дургүй тасалбар худалдаж аван суулаа.

Галт тэрэгний тайван аялал bushwhackers (партизан цэргүүд) бүслэгдэж, Босогчдын цэргүүдийн дайралтанд өртсөнөөр аймшигтай аялал болон хувирлаа. Галт тэрэг галын шугамаас дайжиж тал газар уруу зэлүүд өрнөд үрүү  явж байхад яагаад тэгтлээ их тэдний сонирхолыг энэ галт тэрэг татдаг байна аа? гэж Мэрси бодон явав. Хоёрдугаар болон сүүлийн вагонд буй үл мэдэгдэх нууцлаг ачаа үүнтэй холбоотой юм биш байгаа?

Мэрси бол аавыгаа үхэхээс өмнө уулзахыг хүссэн, цөхөрсөн л сувлагч. Гэвч Холбооны далд явуулга Холбоотоны сөрөг хүчнийхэний гараас амьд мултарч Dreadnought -оос эсэн мэнд буух хэрэгтэй.

Ole Hunter

No comments:

Post a Comment

Instagram