BONESHAKER


Иргэний дайны эхэн үед хөлдүү Клондайкад алт бий гэсэн цуурхал дэгдэж Номхон далайн баруун умард хэсэг шинээр ирэгсэдийн хөлд автав. Оросын алтны хайгуулчид өрсөлдөгчидөөсөө айж Зохион бүтээгч Лэвитикус Блүд Аляскын мөсийг нүхлэх машин бүтээх үүрэг өгөв. Ингэж Др.Блүгийн Гайхамшигт Bone-Shaking Өрмийн Хөдөлгүүр мэндлэв.

Boneshaker анхны туршилтаараа далиу өрөмдөж Сиатл хотын төвийн хэдэн байшинг сүйтгэж амьсгалсан хүнийг амьд үхдэл болгодог тахал таригч хийг тархааж орхив.

16 жилийн дараагаар үгүйрсэн хорт хотыг хязгаарлан  хана баригдсан байлаа. Яг цаахан нь Блүгийн бэлэвсэн эхнэр Бриар Вилкэс амьдардаг. Өсвөр насны хүүгээ тэжээх нэр нүүрээ алдсан амьдрал хүнд байв ч Эзэкэйл тэр хоёр аргалаад л байлаа. Түүхийг дахин бичих нууц аянд Эзэкэйл гарах хүртэл.

Түүний адал явдал ханан доогуур шургаж хот уруу орон бужагнасан олон махчин амьд үхдлүүд, агаарын дээрэмчид, гэмт хэрэгтний эзэнт гүрэн, бүрэн зэвсэглэсэн дүрвэгсэд  дээр авчрана. Зөвхөн Бриар түүнийг тэр газраас  амьд эргүүлэн авчирж чадах юм.

Ole Hunter

No comments:

Post a Comment

Instagram