2011 оны CMS-ийн урьдчилсан таамаг

Шинэ он, шинэ хувь заяа, аз хийморийн эхлэл. Шинэ оны эхэд таамаглал дэвшүүлэх, төсөөлөлөө бичих нь бараг уламжлал болсон зүйл. Агуулга удирдах системийн (CMS) талаар сайн мэддэгтээ,  мэргэшсэндээ бичсэнгүй. Хэдий тийм ч хошуучилж байгаа гол 3 Агуулга Удирдах Системийн 2011 онд хэрхэн хөгжүүлэгдэх төсөөллөө хуваалцмаар байна. Юу билээ гэж эргэлзэж байгаа бол цагаан толгойн дарааллаар: Drupal, Joomla мөн Wordpress юм.


Drupal

7-р хувилбартаа орлоо. Хэрэглэгчийн системийг ашиглах удирдах боломжийг хялбаршуулах дүр зураг харагдаж байв. Харамсалтай нь илт яршиг төвөгтэй, ажиллахад тавгүй хэвээр боловч цаанаас тохируулсан зарим нэг зүйлс шинэ хэрэглэгчдийг татах байх. Системд нөгөө л нэг аймшигтай template engine байсаар бөгөөд энэнд зөвхөн програмист хүмүүс дурлах ч жирийн хэрэглэгчид бол ойртохчгүй.

Joomla!

Joomla! хэрэглэгчдийг татна чиг гээнэ чиг. Шинэ 1.6 хувилбар үндсэн функцүүдээ авч хаяхаас илүүтэйгээр шинээр олон дорвитой зүйл нэмсэн нь ашиглахад улам төвөгтэй болгож байна. Joomla! гурван том CMS дотроос ганцаар node системгүй, шошгогүй (tags), сэтгэгдэл бичих боломжгүй хэвээр цааш замнахаар шийджээ. Access control дээр олон хэсэгээс бүрдсэн цогц системийг санал болгож байгаа. Хэдий сайн ч (сайн гэдэг дээр маргаантай) , яршигтай. Дээрх шалтгаануудаас үүдээд Joomla! хэрэглэгчид энгийн хялбар бүтэцтэй WordPress ашиглаж эхлэх байх.
Joomla! 2011 онд хоёр хувилбар 1-р сард 1.6, 1.7 хувилбарыг зургаан сарын дараа гаргахаар санал болгож буй. 2011 онд хуилбар 1.7 гарах нь тодорхой байна. Тийм боловч уян хатан, ашиглахад хялбар ажиллагаа, нэмэлт програм extension-үүдээр шинэ хэрэглэгчдийг татах нь дамжиггүй. Ялангуяа онлайн худалдаа, олон нийтийн програм extension-үүд хөзрийн мод болж өгөх юм. Бас GroupOn төрлийн вэбсайт хийх нэмэлт, програмууд гарсан байгааг дурдахад илүүц биз.

WordPress

Цөөн хэдэн үг. 2011 онд 3.1 хувилбар гарсанаар Wordpress жинхэнэ цогц систем болоход дөхөж очих юм. Түүний хажуугаар хөгжүүлэгчид - ашиглахад хялбар - байлгахыг эрмэлзсээр байх билээ. WordPress -ийн хэрэглээ 2011 онд хурдацтай өсөх хандлагатай байна.

Ole Hunter

No comments:

Post a Comment

Instagram