Gundam 0079

 Gundam 0079 30 жилийн ойд зориулж гаргасан T-Shirt.



Би бол Gundam донтон (binge). Хүүхэд байхдаа үзэж байсан анимэ цуврал. 1979 онд гарсан. Олон төрлийн робот хоорондоо байлдахыг харах урамтай байдаг. Энэ жил 30 жилийн ойг тэмдэглэж дахин үзэж дуусгалаа. Зохиолын хувьд одоо болтол хоцрогдоогүйг хараад мэл гайхсан хийгээд   animation технологи илт хоцрогдсон нь мэдрэгдэж байна. Хэдий тийм ч эхлэлээс төгсөл хүртэл нас ахисан нүдээр  үзэхэд хөгжилтэй сайхан байлаа.


Зохиомол ертөнцийн Universal Century 0079 онд Zeon-ын удирдлагууд Earth Federation-аас салж тусгаар тогтнолоо зарласан нь тусгаар тогтнолын төлөөх дайн болон үргэлжилснээр эхэлнэ. Хоорондын үйл ойлголцол, мөргөлдөөн нь дэлхийн бүх тив, сансар сарны колониудыг хамрана. Zeon хэдий жижиг боловч mobile suit хэмээх шинэ төрлийн  humanoid (хүнэнцэр) зэвсэгтэй учраас орчин байдлаа бүрэн хяналтандаа байлгаж байлаа. Энэ мөргөлдөөний улмаас хүн төрөлхтөний тал нь устгагдаж, дайн 8 сар үргэлжлэсэний эцэст мухардалд орлоо.
Үйл явдал Federation-ны байлдааны хөлөг онгоц болох White Base  Side 7 колонид байрлах нууц судалгааны баазаас шинэ Federation зэвсэгийг авахаар газардсанаар өрнөнө. Гэтэл Zeon цэргүүд түүнийг дагаж ирсэн байлаа. Zeon-ны тагнуул хийхээр ирсэн багийн нэг гишүүн тушаал зөрчиж колони уруу халдаж Federation багийнхан болон ихэнх иргэдийг энэ ажиллагааныхаа үр дүнд хүйс тэмтэрч орхино.
Цөхөрсөн хөвгүүн Amuro Ray санамсаргүйгээр Federation-ны шинэ зэр зэвсэгийн нөөц болох RX-78 Gundam -г олсоноор үүсээд байгаа нөхцөл байдлыг саармагжуулна. Авч болох бүх зүйлийг цуглуулсаныхаа дараа White Base  колонийн жирийн иргэдээс бүрдсэн шинэ баг дүрвэгсэдийг дагуулан амиа аврахын тулд аяндаа гарч өөрсдөө ч мэдэлгүйгээр дайны  явц замналыг эргүүлнэ.

Ole Hunter

1 comment:

  1. Илүү сонирхолтой болгохын тулд үйл явдал товч агуулгыг нэмж орууллаа.

    ReplyDelete

Instagram