"Ёс Суртахуун"

Үгүйрэл хийгээд хоосрол гээчид захирагдаагүй, байгалийг эзлэн түрэмгийлэхийг зорин босож, өөрийнхөө л хүссэн амьдрал, тохь тухын төлөөх албанд зүтгэсэн хүн та хүмүүсийн дарамтан дор юунд захирагдахыг хүсээд байгаа юм бэ? 
Буруу зүйл хийсэн хүн л шийтгэл хүлээдгийг тэгтлээ сайн мэддэг хашир хүн байж энэ бүхнийг тэвчээд л байх юм гэж үү? Таныг бүхий л амьдралын чинь туршид алдааны чинь төлөө биш, амжилтын чинь төлөө муулсаар ирсэн. Бахархдаг зүлийн чинь төлөө таныг үзэн ядаж, өөрийнхөө үнэлэмжийн дагуу үйл ажиллагаа явуулдаг эр зоригийн чинь төлөө, өөрийнхөө амьдралыг ганцаараа үүрч яваагийн чинь төлөө таныг хувиа хичээсэн хүн гэж загнаж байна. Хэнээс ч хамааралгүй ухааны чинь төлөө таныг их зантай гэж байна. Хэнд ч бууж өгдөггүй шулуун шудрага зангийн чинь төлөө муу нэр зүүж байна. Урьд нь хэний ч явж үзээгүй замаар алсыг харан алхсаны чинь төлөө таныг нийгмийн дайсан хэмээн занах боллоо. Өмнөө тавьсан зорилгодоо хүрэх гэсэн сахилга, дэг журмын чинь төлөө таныг эрч хүчтэй байгаагийн чинь төлөө таныг хатуу сэтгэлтэй хүн гэж байна. Эд баялгийг бий болгох ур чадварын чинь төлөө таныг харамч хүн гэж харааж байна. Хамгийн цэцэн мэргэн, хамгийн ёс суртахуунтай таныг хамгийн бүдүүлэг материалист үзэлтний адил доромжлох боллоо...

Ole Hunter

1 comment:

  1. Маш олон санаанууд зэрэг орчихсон байгаа болохоор чамайг яг юу гэж бодож бичсэнийг чинь мэдэж чадсангүй. Жаахан сийрүүлсэн нийтлэл бичиж өгөөч? :)

    ReplyDelete

Instagram