Ubuntu Lucid Lynx 10.04 дээр хэрхэн Alsa (1.0.23 дууны драйвер) Upgrade хийх вэ?

Ubuntu Lucid Lynx 10.04  Дууны драйвер болох Alsa 1.0.21-тэй ирдэг. Тиймээс сүүлийн хувилбар болох  1.0.23 руу upgrade хийхээр шийдэв.




Alsa (Advanced Linux Sound Architecture) гэж юу вэ ?
Wikipedia дээр бичсэнээр бол Alsa бол хуучин Open Sound System (OSS)-г орлох дууны карт төхөөрөмжийг драйвераар хангах Линүкс цөмийн бүрэлдэхүүн хэсэг (component) юм. ALSA төслийн зарим нэг зорилгоос дурдах юм бол sound card төхөөрөмжийг автоматаар тохируулах, систем машин дээр байгаа хэд хэдэн дууны төхөөрөмжийг зэрэг жолоодох (удирдах) боломжийг олгох гэсэн байна. Энэ зорилгоо биелүүлж чаджээ.

pulseaudio устгах:

sudo apt-get remove --purge pulseaudio 

Суулгах :

Эхлээд машин дээр alsa-н ямар хувилбар суусан байгааг харъя:

cat /proc/asound/version
Advanced Linux Sound Architecture Driver Version 1.0.21.

Alsa-utils-г upgrade хийх явцад алдаа гарахаас сэргийлж дараах тушаалыг ашиглан унтраах :
sudo /etc/init.d/alsa-utils stop

Compile хийхэд шаардлагатай tools (багажууд) суулгая :
sudo apt-get -y install build-essential ncurses-dev gettext xmlto libasound2-dev
sudo apt-get -y install linux-headers-`uname -r` libncursesw5-dev


Өөрийн хувийн директор руу орж  alsa-driver, alsa-lib болон alsa-utils -г татаж авъя :
cd ~
rm -rf ~/alsa* ~/.pulse*
wget ftp://ftp.alsa-project.org/pub/driver/alsa-driver-1.0.23.tar.bz2
wget ftp://ftp.alsa-project.org/pub/lib/alsa-lib-1.0.23.tar.bz2
wget ftp://ftp.alsa-project.org/pub/utils/alsa-utils-1.0.23.tar.bz2



Татаж авсаны дараагаар 3 файлаа compile хийх, суулгахад зориулж шинэ директор хавтас үүсгэн түүнрүүгээ хуулъя :
sudo rm -rf /usr/src/alsa
sudo mkdir -p /usr/src/alsa
cd /usr/src/alsa
sudo cp ~/alsa* .


3 tar файлаа задлая :
sudo tar xjf alsa-driver*
sudo tar xjf alsa-lib*
sudo tar xjf alsa-utils*

alsa-driver-г compile хийж суулгая :
cd alsa-driver*
sudo ./configure
sudo make
sudo make install

alsa-lib -г compile хийж суулгая :
cd ../alsa-lib*
sudo ./configure
sudo make
sudo make install

alsa-utils -г compile хийж суулгая :
cd ../alsa-utils*
sudo ./configure
sudo make
sudo make install

Хувийн директорт буй 3 tar файлаа устгая одоо хэрэггүй болсон учраас :
rm -f ~/alsa-driver*
rm -f ~/alsa-lib*
rm -f ~/alsa-utils*

Машинаа restart хийхэд 1.0.23 хувилбар болсон байна!
alsa шинэ хувилбар мөн эсэхийг нягтлахыг хүсвэл  :
cat /proc/asound/version
Advanced Linux Sound Architecture Driver Version 1.0.23
Compiled on May 15 2010 for kernel 2.6.32-21-generic (SMP)

Бүх зүйл найдвартай болсон гэж үзээд, дараах тушаалыг (command) ажиллуулах :
sudo alsaconf


машинаа дахин ачааллахаа (reboot) мартав!

Ole Hunter

No comments:

Post a Comment

Instagram