MPlayer ашиглан Линукс, Ubuntu дээр Аниме үзэх


Аниме үзэхэд тухайлбал matroska .mkv өргөтгөлтэй файл нээхэд  дуу гарахгүй, дүрс гарахгүй, суб титр харагдахгүй, суб титр харагдсан ч хэв загвар, фонтгүй нэгэн хэвийн харагддаг г.м асуудлууд тулгардаг. Үүнийг хялбар засах арга зааж өгье. Өөр бүр хялбар шийдэх боломж ч бий. SMplayer, GMplayer г.м суулгах. Би өөрөө терминал дээр ажиллах дуртай учраас GUI mplayer-г нэг их ошойж үздэггүй нэгэн. Бусад өргөтгөлтэй видео файлууд болох .avi .mp4 г.м-г VLC гэж нөхөр төвөггүй тоглуулчихна.
Суулгах
$ sudo apt-get install mplayer

OpenSuse
$ zypper in mplayer

Fedora/Red Hat based distributions
$ yum install mplayer

Arch Linux
$ pacman -S mplayer

Gentoo
$ emerge -ptva mplayer

Багахан тохиргоо
MPlayer-н тохиргооны файл ~/.mplayer/config гэж олдоно. Дараахыг хуулж тавих хэрэгтэй.
$ gksudo gedit ~/.mplayer/config

# If no GPU-specific video output driver is available, xv is the best choice,
# followed by x11 (which doesn't not do software zooming unless passed "-zoom" or "zoom=1") vo=xv
ao=alsa
# 5.1 audio channels for surround sound files
channels=6
# Default audio and subtitle tracks. (Not all files use the correct tags,
# so sometimes it will be necessary to switch streams manually with '#' and 'j'
# or from the command line with "-aid x" and "-sid x")
alang=jp,jpn,
slang=en,eng,
# Find ASS subs and use the fonts provided in the file if possible
ass=1
embeddedfonts=1
fontconfig=1
# The highest level of subtitle anti-aliasing
spuaa=4
# Less stdout text
quiet=1

MPlayer дараах филтерүүдийг өөртөө агуулсан байдаг. Зарим нэгэн нь ид шид мэт.
  • Нэгэн хэвтэй суб харагдаад байвал хэв загвартай субтай тоглуулах:


    • mplayer -ass -embeddedfonts myvideo.ext


  • Суб файл холбох:


    • mplayer -ass -sub mysubs.srt myvideo.ext


  • Хуваасан файлыг нэгтгэлгүйгээр тоглуулах:


    • mplayer -vf pullup myvideo.ext


  • saturation (нэвчилт) contrast (өнгөний ялгарал) тохируулах:


    • mplayer -vf eq2=0.8 myvideo.ext


  • "дүнгэнэсэн" дууг алга болгох :


    • mplayer -vf hqdn3d myvideo.ext


  • Гажуу дүрс, видеог чанартай болгох:


    • mplayer -vf pp7 myvideo.ext


  • Нэгэн зэрэг олон филтер ашиглах:


    • mplayer -ass -embeddedfonts -vf pullup,eq2=0.8,unsharp=l3x3:0.2,hqdn3d myvideo.ext





Ole Hunter

No comments:

Post a Comment

Instagram