Хэрхэн grub2 сэргээх вэ?


Энэ бол ихэвчлэн тулгарах асуудал юм. Анх удаа grub2-тай тулгарахад миний бодсон шиг  хялбар биш байлаа. Магадгүй grub2 нь зарим нэг зүйлсийг өөрөөр жолооддог болохоор  хуучин grubs-тай харьцуулахад өөр байгаа нь тэр байх.  За, Windows суулгасаны дараа, линүкс дээрээ янз бүрийн юм оролдож байгаад тохиргооны файлаа эвдэлсэн, алдаатай суулгасан гэх мэт асуудлын дараагаар "хэрхэн  grub2 сэргээх" маань хэрэг болно. Хэрэв танд live CD байгаа бол live session-ээр орон дараах алхамуудыг гүйцэтгээрэй. (юу хийж байгаагаа мэдэж байгаа бол аль нэг алхамыг бүү алгасаарай).



1) Терминал нээн (Applications->accessories->terminal) дараах тушаалыг бичих

[ubuntu]$ sudo fdisk -l

2) Дээрх тушаал таны хатуу буюу хард дискны хуваалт партишионыг хүснэгт хэлбэрээр үзүүлнэ. Өөрийн линүкс суулгасан хуваалтыг мэдсэний дараа дараах тушаалыг бич, Би энэ /dev/sda1 хуваалтыг ашиглалаа. Та өөрийн хуваалтыг орлуулаарай.
[ubuntu]$ sudo mount /dev/sda1 /mnt

3) Хэрэв өөр хуваалт дээр /boot байгаа бол тэр хуваалтаа ч маунт хийх хэрэгтэй. Өөр /boot-тэй хуваалтыг таньж мэдсэний дараагаар доорх тушаалыг ажиллуулах (би /dev/sda2 хэрэглэлээ)

[ubuntu]$ sudo mount /dev/sda2 /mnt/boot

4) Одоо бусад төхөөрөмжүүдээ маунт хий

[ubuntu]$ sudo mount --bind /dev /mnt/dev/

5) chroot ашиглан root-д хамааралтай хавтасуудад тушаал оруулах, өөрчлөлт хийх боломжтой болно

[ubuntu]$ sudo chroot /mnt

Үүнээс цааш бид sudo ашиглан root тушаал биелүүлэхгүй боллоо.

6) Хэрэв /etc/default/grub энэ файлд өөрчлөлт хийх бол өөрийн дуртай editor дээр нээн засвар оруулж болно ( би vim ашиглалаа)

[root]$ vi /etc/default/grub

7) Ямар нэгэн өөрчлөлт хийсэн бол update-grub тушаал өгөн тохиргооны файлыг үүсгэх хэрэгтэй.

[root]$ update-grub

8) Хэрэв grub2-г MBR (Master Boot Record)-д суулгахыг хүсэж байвал дараах тушаалыг ажиллуул.

[root]$ grub-install /dev/sda

Хэрэв хуваалтад суулгах бол /dev/sda -г ашиглахгүйгээр /dev/sda1 гэж бичих гэх мэтээр өөр хуваалт зааж өгч болно. Эсвэл бүр grub2-г өөр хард дээр суулгах бол жишээ нь /dev/sdb зөөврийн хард диск.

Та fdisk -l тушаалыг ашиглан сайн нягтлах хэрэгтэй . (болгоомжтой хийх хэрэгтэй)

9) Хэрэв grub2 суулгах явцад алдаа гарсан бол --recheck attribute-тай ажиллуулах.

[root]$ grub-install --recheck /dev/sda

10) Одоо бүгдийг хийж дууссан бол chroot-ээс гарахад Ctrl+D дарах эсвэл exit гэж бичих.

11) Дараа нь /dev-ээс эхлэн хуваалтуудаа анмаунт ''umount'' хийх хэрэгтэй

[ubuntu]$ sudo umount /mnt/dev

[ubuntu]$ sudo umount /mnt

12) Одоо reboot хийх үлдлээ.

[ubuntu]$ sudo reboot

Ole Hunter

No comments:

Post a Comment

Instagram