Styles of Manga - Манга Төрлүүд


SHONEN - Хөвгүүдийн манга, ихэвчлэн тулаан байлдаан/адал явдалт төрөл байдаг бөгөөд 8-18 насны хөвгүүдэд зориулсан. Хамгийн алдартай манга төрлүүдийн нэг ба том тулааны хэсгүүдээр гол баатруудаа тодорхойлж гаргаж ирдэг. Жишээ нь "Dragon Ball Z", "Yu-Gi-Oh!", "Yu Yu Hakusho" гэх зэрэг манганууд энэ төрөлд багтана.




SHOJO - Охидын манга төрөл нь зохиолд суурилсан, үйл явдал тулаан өрнөл бага хийгээд романтик байдаг. Манга төрлүүдээс хоёрт орох төрөл юм. Энэ төрөл нь Америкийн манга борлуулалтанд томоохон байр суурийг эзлээд байна. "Sailor Moon", "Love Hina", "Chobits" гэх бол энэ төрөлд хамаарах хамгийн алдартай мангануудын нэг юм. Shoujo манга төрөл нь 12-18 насны охидод зориулсан байдаг.  

SEINEN - Seinen манга бол 18-30 насны залууст зориулсан төрөл юм. Seinen цувралууд нь хүчирхийлэл, хүмүүс хоорондын ээдрээт асуудлыг агуулсан байдгаарай Shonen төрлийн мангагаас ялгагдана. AKIRA бол Seinen мангаан сайн үлгэрүүдийн нэг юм

JOSEI - 21-30 насны гэрийн эзэгтэй нар болон залуу ажилчин эмэгтэйчүүдэд зориулсан төрөл юм. Энэ төрөл нь Савангийн Дуурь-тай ижил юм.

HENTAI - Үгчилбэл "садар самуун" гэсэн утгатай. Hentai нь порно манга болон хүүхэлдэйн кинонд хамаарна.

JIDAIGEKI - Түүхийн манга төрөл бөгөөд байлдаан тулааныг ихэвчлэн тусгасан байдаг. "Lone Wolf and Cub", "Rurouni Kenshin" бол Jidaigeki төрөлд орно



MECHA — Mecha манга "Gundam W", "Voltron", "Big O" гэх мэт "Аврага Робот"-той манганууд багтана. Ихэвчлэн томоохон тулаан, их хэмжээний дэлбэрэлт, "дэлхийгээ аврах" гэсэн өнцгийг тусгасан байдаг.



BISHOUJO — Алдартай манга төрөл. Хөөрхөн охид эсвэл/ба өхөөрдөм амьтад гардаг. Энэ төрөлд орох цувралууд бол "Hamtaro", "Hello Kitty" юм


BISHONEN — "Царайлаг, гайхалтай сайхан хөвгүүд" сэдэвтэй. Өсвөр насны охидод зориулсан бараг хүүхэн хүн шиг, дур булаам баатрууд гардаг. Энэ төрөлд "Peach Girl", "X/1999" гэх зэрэг манга орно.

Дээрх төрлүүдийн дэд төрлүүд:
SHOUJO-AI - Үгчилбэл "охидын хайр". Романтик хэмжээнд эмэгтэй-эмэгтэй харицаа гардаг. SHONEN-AI - Үгчилбэл "хөвгүүдийн хайр". Романтик хэмжээнд эрэгтэй-эрэгтэй харицаа гардаг.


KODOMO - Хүүхдийн манга төрөл 6-10 насныханд зориулсан. Bishoujo, shonen, shoujo төрлүүдийн нэг салаа мөчир юм. Kodomo манга-д "Pokemon" "Digimon" орно.

Ole Hunter

2 comments:

  1. heregtei niitlel bn :P
    ihiig medej avlaa
    thanks

    ReplyDelete
  2. @Indra намайг дагаж буй хийгээд сэтгэгдэл үлдээсэнд баярлалаа.

    ReplyDelete

Instagram