Color Wheel - Өнгөний хүрд

Wheel with White Background
Үндэс

Өнгөний хүрд дараах үндсэн өнгүүдээс бүрдсэн(гадуур цагираг) байдаг. Үүнд: улаан, ягаан, цэнхэр, ногоон, шар болон улбар шар. Дотоод цагираг бол үндсэн өнгүүдийн цэрд өнгүүд юм. Хэрэв гуравдах цагираг байсан бол бараан туяатай өнгүүд байрлах байсан.



Улбар шар, улаан болон шар нь дулаан өнгө юм. Энэ өнгүүд бол хурц, гэрэл гээтэй ямар ч халуун зүйлийг илтгэдэг учраас дулаан өнгө гэж нэрлэгддэг.


Ягаан, цэнхэр болон ногоон өнгө нь хүйтэн өнгөнд ордог. Энэ гурван өнгө сүүдэр гэх ямар нэгэн зүйл дээр хэрэглэдэг болохоор хүйтэн өнгө гэж нэрлэсэн.

Нэр томъёо
Зарим нэг өөрсдөө тогтоох нэр томъёонууд:

Тон буюу өнгөний дэвсгэр
- Цэвэр өнгө; өнгө өөрөө. (улаан, цэнхэр, шар г.м.)

Эрчим - өнгөний тод, цайралтыг илэрхийлнэ. Өнгөний эрчимийг бууруулан нэмэгдэл(нэмэгдэл өнгийн талаар доор өгүүлсэн) өнгийг нэмэхэд жишээ нь улааныг бууруулан бага зэрэг ногоон өнгө нэмэхэд улаан ногооны холимог хүрэн болно бүдэг буурсан улаан биш.

Өнгөний хослол - өнгөний гэрэлтэх түвшинг илэрхийлнэ. Жишээ нь өнгийг цайруулж цагаан өнгө нэмэх.

Анхдагч өнгө - улаан, шар, цэнхэр болно. Энэ гурван үндсэн өнгө бол өнгөний хүрдний бусад өнгийг үүсгэгч өнгүүд юм. Жишээ нь улаан шар хоёрыг холих юм бол хоёрдогч өнгө болох улбар шар гарна. Улаан цэнхэр хоёрыг холиход ягаан гарна. Шар цэнхэр-ээс ногоон гарна. Гуравдагч өнгө болох оюу (цэнхэр ногоон) эсвэл фуксин (улаан ягаан өнгө) гаргаж авч болно.

Хоёрдогч Өнгө - улбар шар, нил, ногоон өнгүүд юм. Дээр тайлбарсанаар анхдагч өнгүүдийг хооронд холиход үүснэ.

Гуравдагч Өнгө - Анхдагч өнгүүдийг хоёрдогч өнгүүдтэй холиход үүсэх өнгүүд.

Завсрын Өнгө - Нэмэгдэл өнгүүдийг яг ижил хэмжээтэйгээр холиход үүсэх өнгө. Саарал эсвэл хүрэн.

Wheel with Black BackgroundӨнгүүдийг ашиглах
Хөрш хажуугийн өнгүүдийг ижил төстэй Аналог Өнгө гэж нэрлэнэ. Энэ өнгүүд өнгөний хүрд дээр бие биеийнхээ хажууд байрлах бөгөөд улаан улбар шар, ногоон шар, ногоон цэнхэр, цэнхэр ягаан г.м.

Бие биеийнхээ чанх өдөөс байрласан өнгүүдийг Нэмэгдэл Өнгө гэнэ. Жишээ нь ягаан шар, ногоон улаан (зул сарын өнгүүд), цэнхэр улбар шар бие биетэйгээ зохицоно.

Хэрэв Нэмэгдэл эсвэл Аналог биш өнгүүдийг хооронд зохицуулах гэж оролдвол тэд хоорондоо тийм ч их зохицохгүй. Нэмэгдэл аналог өнгүүдийг чадах ядхаарай ашиглаж байгаарай


Дээр дурьдсанаас өөр өнгө ашиглах гэж байгаа бол ашиглаж болно. Гэхдээ хооронд нь зохицуулах, холилоход цаг заваа заавал зарцуулаарай.


Бусад өнгөний хүрдүүд : CMY
Дээр тайлбарласан хүрд бол уламжлалт, үндсэн өнгүүдийг агуулсан сонгомол арга барилыг ашиглан зураг зурах, өнгө холиход ашиглагддаг хүрд юм.
Энэ бол RGB - УНЦ(улаан, цэнхэр, ногоон ). Компьютер болон хэвлэлийн дэвшилд шинэ хүрд ашиглагдаж байна энэ нь CMY - CyanMagentaYellow(шар-хөх, нил, шар) юм. Баруун гар талд харагдаж байна.


За, тэгээд одоо алийг нь ашиглах вэ? Хоюул ашиглагдаж байна. Гэхдээ ихэнх хүмүүс CMY-аас илүү RGB-г ашиглах нь олонтаа.
Зөвлөмж
1. Өнгө ашиглаж байхдаа бусад өнгүүдийг бодолцож үзэх хэрэгтэй. Жишээ нь, хэрэв цагаан дэвсгэр дээр өнгөний хүрдийг ашиглавал өнгө тод гэрэлтэй харагдана. Харин хар дэвсгэр илүү бараан харагдана. Орчин, хүрээлж байгаа өнгө өнгүүдэд "нөлөө" үзүүлдэг.



Color balance example 2. Хэрэв ямар нэгэн баатар бүтээлээ гэж бодоход өнгөний сонголтоос хамаарч баатар маань сайн талын уу, муу талын уу гэдэг гарч ирнэ. Сайн талын баатрууд маань ихэвчлэн "гэгээлэг,тод" өнгөтэй хувцастай, харин муу талын баатрууд "бараан" туяатай байдаг. Энэ нь сайн талын баатардаа бүх цэрд өнгүүдийг өг гэсэн үг биш -- юу гэсэн үг вэ гэхээр жишээ нь сайн талын баатар маань цэнхэр цамцтай байлаа гэхэд муу талын баатар мөн цэнхэр цамцтай гэхдээ бараан туяатай байна.


3. Зураг дээрх өнгөний зохицолыг хар даа. Зохицолыг нь тааруулахыг хичээх хэрэгтэй. Жишээ маань зүүн гарт талд байна. Энэ нөхрийг будаж байхдаа, яагаад ч юм улбар шар л илүү гарч ирээд байсан. Улбар шарыг бүдгэрүүлэн хар хөх дэвсгэр - улбар шарын нэмэгдэл өнгө. Энэ бол зохицол баланс юм. Зурсан зургаа будах эсвэл ямар нэгэн зураг будахдаа үүнийг бодолцож байгаарай.

Ole Hunter

No comments:

Post a Comment

Instagram