Microsoft-ын шинэ хайлтын систем (search engine)


Хүн төрөлхтний үгсийн санд интернэтээр хайгуул хийхийг "гүүглдэх" хэмээн ярьж, ойлгох хэмжээнд Google хайлтын систем хүчирхэгжсэн нөхцөлд өрсөлдөхүйц бүтээгдэхүүн шинээр гаргах нь аз туршсан үйлдэл байж болох юм.
Xэдхэн хоногийн дараа Microsoft компани вэб хайлтын өрсөлдөөнт талбарт дахиад нэг удаа аз үзэх гэж байна. Урьд нь программ хангамжийн аварга Google-ийн хайлтын системийн эсрэг Live Search-ээр үзээд алдсан боловч амжилт олж чадаагүй юм.


Tуршилтын төслийн үедээ Kumo хэмээх код нэрээр хэвлэлд алдаршсан Microsoft-ийн шинэ search engine албан ёсоор Bing гэгдэх боллоо. Одоохондоо www.bing.com дээр шинэ бүтээгдэхүүний логоноос өөр сонирхолтой зүйл байхгүй тул Microsoft-ийн хайлтын шинэ систем хэр амжилт үзүүлэхийг таахад хараахан эрт байна. 7 сарын 1-нээс эхлэн Live Search-ээр дамжин Bing-ийн хайлтын дүн гарч эхлэх бөгөөд 7-р сарын 3-наас Microsoft-ийн байнгын хайлтын систем нь Bing болж хувирна. Туршилтын альфа шатандаа яваа Wolfram Alpha-гийн нэгэн адил семантик хайлтын технологид тулгуурладаг Bing хайлтын хэрэглүүрийг Microsoft өнгөрөгч онд худалдаж авсан Powerset хэмээх хайлтын технологийн компаний бүтээгдэхүүнд суурилан бүтээсэн юм.
Шинэ хайлтын хэрэглүүр YouTube гэх мэттэй холбоотой видео хайгуул хийх чадварын хувьд Google-ээс илүү байна гэсэн үнэлгээ хэдийн аваад байна.

Холбоотой бичлэг

Ole Hunter

No comments:

Post a Comment

Instagram