INTEL CORE I7 PROCESSOR

INTEL корпораци десктоп компьютерт зориулан өөрийн шинэ ололт болох микроархитектур бүтэц бүхий nehalem төсөлдөө тулгуурлан INTEL CORE брендийн өндөр хүчин чадал бүхий процессор гаргасан билээ. INTEL CORE брендийн багцад INTEL core SOLO процессороос эхлээд INTEL core 2 duo, INTEL core 2 extreme гэх мэт олон процессор багтдаг.Тэгвэл 2008 оны сүүлээр INTEL core багцдаа цоо шинээр INTEL core i7 болон түүний extreme edition хувилбар бүхий өндөр хүчин чадал бүхий процессорууд багтаасан байна. Өнгөрсөн оны 11сарьн 17 нд албан ёсоор танилцуулсан дээрх процессороо тус корпорацийнхан ирэх жилийн хамгийн шилдэг, эрэлттэй бүтээгдэхүүн болох нь дамжиггүй хэмээн зарлажээ.

Intel core i7 серийн процессорын үзүүлэлтийг сонирховол: -шинэ LGA1366 socket д тулгуурласан 2.66 - 2.93 GHz clock speed, -45нанометр хэмжээс бүхий 4-8 цөмт i7-920, i7-940, i7-965extreme edition хувилбаруудтай. -8mb, бүх цөмд хуваалцах L3 cache бүхий "intel smart cache" -Зөвхөн DDR3 дэмжих 3 суваг бүхий санах ой -Өмнөх загваруудад байсан FSB буюу front side bus, "quick path" хэмээх шинэ интерфэйс бүхий 4.8GT/s - 6.4GT/s хэмжээс бүхий хурдтай X58 chipset ээр солигдсон. ( GT/s= секундэд хэмжигдэх гига трансферийн хэмжээ. ойролцоогоор 100MHz=200MT/s мегатрансфер) Гэх мэтчилэн товчхон авч үзэхэд ийм байна. Энэхүү процессорийн үнийг судлаж үзвэл intel core i7-965 extreme edition процессор newegg дээр 1000$ гэж байна. Өөрөөр хэлбэл та цоо шинэ core i7 CPU бүхий иж бүрэн персонал компьютер босгоно гэвэл дор хаяж 3000$ той байх хэрэгтэй гэсэн үг. Intel core i7 процессорыг өөртөө агуулах эх хавтан мэдээж дээрх шинэ технологуудийн шаардлагыг бүрэн хангасан байх хэрэгтэй. Х58 chipset бүхий дээрх шаардлагуудыг хангасан 2 эх хавтангын зургийг доор хавсаргалаа.

Ole Hunter

No comments:

Post a Comment

Instagram